Warning (2): file_put_contents(/home/fspmn/app/tmp/logs/error.log): failed to open stream: Permission denied [CORE/Cake/Log/Engine/FileLog.php, line 87]
Warning (2): file_put_contents(/home/fspmn/app/Config/settings.json): failed to open stream: Permission denied [APP/Plugin/Croogo/Lib/Configure/CroogoJsonReader.php, line 90]
Шинэ орон сууц

Шинэ орон сууц

Байршил харах

С4 орон сууцны танилцуулга

Газар доор 1 давхар, газар дээр 16 давхар дээд зэрэглэлийн орон сууц. Барилгын өндөр нь 55м, 90 айлын орон сууц. Гадна ханыг 1600 мм зузаантай угсармал төмөр бетон хавтан, 1500 мм зузаантай галд тэсвэртэй  /MNS4629-2007, MNS5830-2008/ гадна ханын стандартын шаардлага хангасан дулаалгын хөөсөнцөр хавтангаар дулаалж 20 мм тортой шавардлага хийнэ. Айл хоорондын ханыг мөн гал, дуу чимээнд тэсвэртэй материалаар угсарч байна. Дуу тусгаарлах чадвар нь  (1-р зэрэг D-50) Япон стандартын өндөр зэрэглэлийн шаардлага хангасан ба галд тэсвэрлэх чадвар нь 2 цаг болно. Уг орон сууц нь дөрвөн буландаа шилэн хана бүхий фасадны өвөрмөц шийдэлтэйгээр төлөвлөгдсөн. Энэ нь дотор интерьерийн хувьд ч сонирхолтой байх бөгөөд өрөөг цэлгэр, саруулхан харагдуулахаас гадна байгалийн гэрэлтүүлэг болон гадна орчны үзэгдэц сайтай байх болно. Цонх нь LOW-E шилээр хийгдэх тул зуны халуун болон  өвлийн хүйтэнд ч ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлж өгнө. 17 хүний багтаамжтай (105м/мин)өндөр хурдтай цахилгаан шат ашиглагдана. Саадгүй хурдан зорчих боломжийг хангасан төдийгүй багтаамжийн хувьд ч өргөн чөлөөтэй. Барилгын гадна өнгө үзэмжийг тодотгохуйц нэг чухал хэсэг бол балкон юм. Балконы гадна ханын плитаг дам нуруу багантай адилхан угсармал бетон хийцийн үйлдвэрт цэвэр үзэмжтэй жигдхэн гүйцэтгэсэн. Мөн овор багатай ачаа бараа болон агааржуулалтын төхөөрөмжийг байрлуулахад тохиромжтой.  Гал түймэрийн аюулын үед 2 газар аваарын шат болон балкон дахь аваарын гарцыг ашиглан гадагш гарах боломжийг бүрдүүлж өгсөн. 1 давхарын айлууд нь харалдаа гаднах талбайг ашиглах боломжтой. Бусад орон сууцнаас ялгарахуйц тав тухтай орчинг мэдрэх болно. Япон технологиор чанарын өндөр түвшинд баригдаж байгаа С-4 орон сууцны 2014 оны 2 дугаар улирал захиалагч нартаа хүлээлгэж өгөхөд бэлэн болно.

Орон сууцны нэр

С4 орон сууц

Хаяг

Хан-Уул дүүрэг 15-р хороо Стадион Оргил, 17011 "Дөрвөн Улирлын Цэцэрлэг" хороолол, Улаанбаатар хот, Монгол улс

ХийцБүтэц

Угсармал төмөр бетонон каркас.

Зориулалт

Орон сууц

Нийт айлын тоо

90 айлын орон сууц

Өрөөний ерөнхий төлөвлөлт

3 - 5 өрөө

Талбайн хэмжээ

130.87㎡ /3 өрөө / -277㎡ / 5 өрөө /

Авто зогсоолын тоо

Газар доор дулаан 141 ширхэг автозогсоол, гадна зогсоол 14

Гүйцэтгэлийн дараах ашиглалтын эрх

Хувийн эзэмшлийн хэсгийг өмчлөх эрхтэй

Ашиглалтад орох

2014 он 2-р улиралд

Барилгын ажил

"Суруга Монгол" ХХК